Үйлчилгээний нөхцөл

U4UB.com Үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий зүйл

Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь U4UB.com платформыг ашиглахтай холбоотой таны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлно. Та U4UB.com-ыг ашигласнаар эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. U4UB.com нь Улаанбаатар хотын иргэдийн оролцоог идэвхжүүлэх, хотын удирдлагад санал, шүүмж хүргэх, мэдээлэл авах зорилготой AI туслах чатбот юм.

2. Үйлчилгээний зорилго

U4UB.com нь дараах зорилгоор үйлчилнэ:

  • Улаанбаатар хотын иргэдэд хотын үйл ажиллагаа, төсөл, мэдээллийг түргэн шуурхай хүргэх.

  • Иргэдийн санал, гомдол, хүсэлтийг бүртгэн авч, холбогдох байгууллагуудад уламжлах.

  • Иргэдийн оролцоотойгоор санал хураалт, судалгаа явуулж, хотын шийдвэр гаргах үйл явцад иргэдийн дуу хоолойг хүргэх.

  • Иргэдийн илгээсэн санал, шүүмжийг AI-аар анализ хийн нэгтгэж, олон нийтэд ил тод мэдээлэх.

3. Мэдээлэл илгээх ба ашиглах

  • Бүртгэлгүйгээр санал, шүүмж илгээх: Та U4UB.com-д бүртгэл үүсгэхгүйгээр санал, шүүмж, гомдол, асуулт илгээх боломжтой. Энэ нь таны хувийн нууцыг хамгаалах зорилготой юм.

  • Илгээсэн мэдээллийн агуулга: Таны илгээсэн бүх мэдээлэл нь үнэн зөв, бодит байдалд нийцсэн байх ёстой. Хууль бус, гүтгэсэн, доромжилсон, хүчирхийллийг сурталчилсан эсвэл ёс суртахууны хэм хэмжээнд үл нийцэх мэдээлэл илгээхийг хориглоно.

  • Мэдээллийг ашиглах: Таны илгээсэн санал, шүүмж, асуултуудыг U4UB.com нь Улаанбаатар хотын хөгжил, үйлчилгээг сайжруулах, судалгаа хийх, AI-ийн сургалтад ашиглах зорилгоор цуглуулж, анализ хийнэ. U4UB.com нь илгээсэн мэдээллийг нэгтгэсэн байдлаар (хувь хүнийг тодорхойлохгүйгээр) олон нийтэд ил тод нийтэлж болно.

  • Хувийн мэдээлэл: Хэдийгээр та бүртгэлгүйгээр мэдээлэл илгээх боломжтой ч, таны илгээсэн асуудлыг шийдвэрлэх зорилгоор (жишээ нь, байршлын мэдээлэл) зарим нэг мэдээллийг автоматаар цуглуулах шаардлагатай болж болно. Эдгээр мэдээллийг зөвхөн зориулалтын дагуу ашиглах бөгөөд гуравдагч талд дамжуулахгүй.

4. Хориглох үйлдэл

Та U4UB.com-ыг ашиглахдаа дараах үйлдлүүдийг хийхийг хориглоно:

  • Системийн үйл ажиллагаанд саад учруулах, гэмтэл учруулах зорилготой үйлдэл хийх.

  • Хуурамч, хууль бус, зохисгүй мэдээлэл илгээх.

  • Гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчих.

  • Платформыг арилжааны зорилгоор ашиглах.

5. Хариуцлага

  • U4UB.com нь таны илгээсэн мэдээллийг хотын холбогдох байгууллагуудад уламжлахын тулд чадах бүхнээ хийнэ. Гэхдээ таны илгээсэн бүх асуудал шийдвэрлэгдэх эсвэл таны санал бүрэн хэрэгжих баталгаа өгөхгүй.

  • U4UB.com нь системийн тасалдал, алдаа, эсвэл таны мэдээллийг буруу ашигласнаас үүссэн аливаа хохирлыг хариуцахгүй.

  • U4UB.com нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх эрхтэй. Өөрчлөлтүүд платформын албан ёсны хуудсанд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно.

6. Маргаан шийдвэрлэх

Энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбоотойгоор үүссэн аливаа маргааныг Цахим үйлчилгээний ерөнхий ёс зүйн дүрмийг баримтлан эв эеэр шийдэхийг хичээх бөгөөд, талууд үл ойлголцсон тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.